Цахим шуудангийн нууц үг сэргээх заавар

by Б.Оюуномин

Бид боловсролын байгууллага буюу Монгол улсын их сургууль нэрийн дор Microsoft Office 365 үйлчилгээг үнэ төлбөргүйгээр ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч тус системийн хэрэглэгч өөрийн нууц үгээ солих гэх мэт зарим үйлчилгээнд нэмэлт төлбөр төлөх шаардлагатай байгаа тул МТА-аас үүнийг өөрсдийн боломжид тулгуурлан, үнэ төлбөргүйгээр шийдэн, Сиси мэдээллийн системд нэгтгээд байна. Та тус системийг ашиглан:

  1. Өөрийн ашигладаг бүхий л цахим шуудангийн хаягийг Сиси мэдээллийн систем дэх өөрийн мэдээлэлдээ нэмэх
  2. МУИС-д харьяалагдах цахим шуудангийн хаягийнхаа нууц үгийг солих
  3. Өмнө нь ашиглаж байсан боловч нууц үгээ мартсан, ашиглалгүй удсан цахим шуудангийн хаягаа сэргээлгэх боломжтой юм.

Та бүхэн цахим шуудангийн хаягаа сэргээх, нууц үг солих дараах заавартай танилцна уу.

Татах (PDF, 527KB)