Бидний тухай

by admin

Мэдээллийн технологийн алба нь мэдээллийн технологийн шинэ ололт, амжилтыг нэвтрүүлэх гол зорилтын хүрээнд Компьютер, Мэдээллийн Технологийн Төвийн бүтэц зохион байгуулалтаар 2000 онд анх үүссэн. МУИС-ийн мэдээллийн технологийн төв анх байгуулагдаж байх үед 100 орчим компьютер, интернетийн гарцын хурд 256кбит/сек байсан бол өдгөө 3000 гаран компьютер, 158Мбит/сек хурдтай интернет гарцтай, хичээлийн болон оюутны дотуур байрыг утастай, утасгүй сүлжээнд бүрэн хамарсан хотхоны сүлжээтэй болсон төдийгүй, сургалт-удирдлагын мэдээллийн системтэй алба болж өргөжсөн байна.

1.1 Мэдээллийн технологийн албаны үндсэн чиг үүрэг

Мэдээллийн технологийн албаны үндсэн чиг үүрэг нь дараах чиглэлээр тодорхойлогдоно. Үүнд:

* МУИС-ийн үйл ажиллагаанд сургалт, судалгаа, удирдлага зохион байгуулалт, байгуулагын нөөц төлөвлөлтийн нэгдсэн хүртээмжтэй мэдээллийн систем, програм хангамжийг нэвтрүүлэх; мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах;

* МУИС-д шаардлагатай мэдээллийн систем, програм хангамж нэвтрүүлэхэд шийдлийг боловсруулах мэдээллийн систем, програм хангамжийн хөгжүүлэх болон сонголт хийх; түүнтэй холбоотой төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

* МУИС-ийн интернетийн холболт, сүлжээний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах; сүлжээний зохион байгуулалт, сүлжээний урсгал зохицуулалт, сүлжээний гадаад болон дотоод холболт хийж техникийн бичиг баримт, зураглалыг гаргах;

* Серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх; серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх;

* Хяналтын камер, дотуур утасны хуваарилалт, тэдгээрийн холболтыг хийж хэвийн ажиллагааг хангах;

* МУИС-ийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, технологийн шийдэл боловсруулж, нэвтрүүлэх;

* Мэдээллийн технологийн ололт, амжилтад тулгуурлан интернетийн холболт, компьютерийн сүлжээний бүтэц, дотуур утас, серверийн техник, мэдээллийн систем, програм хангамж болон технологийг шинэчлэх;

1.2 Мэдээллийн технологийн албаны бүтэц

Мэдээллийн технологийн алба нь сургалт, удирдлагын мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх үүрэгтэй Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн баг; гадаад, дотоод сүлжээ, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг хангаж ажиллах, мэдээллийн аюулгүй байдал, серверийн хэвийн ажиллагааг хангах, шинэ технологийг нэвтрүүлэх үүрэгтэй Сүлжээ, холбооны баг; багш, ажилчдад мэдээллийн систем, сүлжээ, холбоо ашиглах заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үүрэгтэй Хэрэглэгчид туслах баг нь гэсэн үндсэн бүрэлдүүнтэй мөн мэдээллийн технологийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгуулаг, бүрэлдэхүүний сургуулиудын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус бодлогын зөвлөлтэй байна.

Хэрэглэгчийн туслах багийн үндсэн чиг үүрэг нь багш, ажилчдад мэдээллийн систем, сүлжээ, холбооны ашиглалтын зааварчилгаа, зөвлөгөөг өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд сургалтыг зохион байгуулах, МТА-тай холбох гүүр болон ажиллаж, шинээр нэвтрүүлсэн мэдээллийн технологийн шийдэл бүрийн ашиглалтын гарын авлагыг боловсруулна.

Бүрэлдэхүүний сургууль бүрд бүрэлдэхүүн сургуулийн хичээлийн байрны доторх сүлжээний холболт, дотуур утасны тохируулга хийх, хичээлийн анги танхимын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, хэрэглэгчдэд мэдээллийн технологийн анхан шатны заавар, зөвлөмж засвар үйлчилгээг хийх бүрэлдэхүүн сургууль болон МТА-ны тухайн чиглэл хариуцсан администраторын удирдлага доор ажиллах сүлжээ холбоо, техник технологи хариуцсан мэргэжилтэн ажиллана.

Тухайн системээр дамжин суралцагчийн суралцах үеийн дүн, төгсөлт, дипломын сан; сургалтын алба багш тэнхимийн хувьд даалгаврын сан, хичээлийн материалын сан, тухайн улирлын багшийн заасан хичээлийн сан, хичээлийн хуваарийн сан, шалгалтын хуваарийн сан, хичээлийн байр өрөөний мэдээллийн сан, оюутны мэдээллийн сан, хичээлийн тандалтын сан, оюутны судалж буй хичээлийн сан, сургалтын төлбөр төлсөн мэдээллийн сан зэрэг олон мэдээллийн сангууд бүрдэж бүх шатны удирдлага болон холбогдох ажилчид, мэргэжилтнүүдийг статистик тайлан мэдээ, өдөр тутмын тайлангуудаар хангадаг.