Мэдээллийн Систем хөгжүүлэлтийн баг

by admin

SISi мэдээллийн системийн ашиглалтын байдал: МУИС-ийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох үүднээс SISi мэдээллийн системийг 2001 оноос хөгжүүлж эхэлсэн ба SISi 4.0 хувилбарыг гарган МУИС-ийн сургалтын үйл ажиллагаанд бүрэн нэвтрэн ажиллаж байна. Тухайн системийг сургалт, удирдлагын үйл ажиллагааг хөвчилсөн 20 гаруй дэд системийг агуулсан бөгөөд МУИС-ийн хүрээнд хэрэглэгддэг бусад мэдээллийн системүүд болон гадны системүүдтэй холбогдон ажилладаг.