Цахим шуудан хэрэглэгчдийн анхааралд

by Оюунболор

Анхааруулга 

МУИС-ийн цахим шуудангийн үйл ажиллагаанд Microsoft office 365 үйлчилгээг ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэглэгчийн зүгээс утга агуулга нь тодорхойгүй цахим шууданг нягтлан үзэхгүйгээр нэвтрэх түүнд агуулагдах холбоосруу нэвтрэх, өөрийн нэвтрэх нууц үгийг бусдад алдах тохиолдлууд гарч байгаа учраас тухайн байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс дараах анхааруулга болон авч хэрэгжүүлэх арга хэмжээг хүргүүлж байна. 

  • Хэрэглэгч та бүхэн утга агуулга тодорхойгүй, хэнээс ирсэн мэдэгдэхгүй сэжиг бүхий цахим шуудан уншихгүй байх түүнд агуулагдах линк холбоосон дээр дарахгүй байхыг сануулж байна.  
  • Таны цахим шуудангийн хаягаас бусад хэрэглэгчрүү сэжигтэй цахим шуудан илгээгдсэн, нууц үгээ алдсан байх гэсэн эргэлзээтэй байгаа бол нууц үгээ заавал шинэчлэнэ үү. Цахим хаягийнхаа нууц үгээ солихдоо тэмдэгт, том жижиг үсэг, тоо оролцуулсан байх шаардлагатай. Цахим шуудангийн нууц үг солих заавартай mta.num.edu.mn веб хуудаснаас танилцаарай. 
  • Тухай цахим шуудангийн хаягт ирсэн цахим шууданг хэрэглэгчийн тохируулсанаас өөр цахим шууданд хүлээж авч байгаа эсхийг шалгах. /Заавар mail settings->mail->account>forwarding тохирооны хэсгийг нягтлах/      
  • МТГ урьдчилан сэргийлэх үүднээс захиргааны ажилчдын цахим шууданд Multi-factor authentication (цахим шуудан гар утсаар баталгаажуулж орох) тохиргоог 11-р сарийн 1-ээс хийх болсоныг мэдэгдэж байна. Иймд Multi-factor authentication тохиргоог хийж гүйцэтгэсэний дараагаар үйл ажиллагааны заавартай танилцана уу? 
  • Бусад хэрэглэгч уг тохируулгыг хийх хүсэлтэй бол хүсэлтэй  дотуур утасны 1154 болон mta@num.edu.mn хаягруу ирүүлнэ үү. 

Multi-factor authentication тохиргоог идэвхжүүлэх заавар 

1. Цахим шуудан шалгах  portal.office.com эсвэл num.edu.mn веб хуудасын захиа шалгах гэсэн холбоос дээр дарахад доорх нэвтрэх хуудас (login page) хуудсанд цахим шуудангын хаяг нууц үгээ оруулан нэвтрэх.    

    

2. Multi-factor authentication тохируулга хийгдсэн тохиолдолд нэвтрэн орсоны дараа баталгаажуулах үйлчилгээнд ашиглагдах утасны дугаар оруулах талбар нээгдэх бөгөөд тус     хэсэгт өөрийн утасны дугаарыг оруулна. Цахим шуудангын нэвтрэх үеийн баталгаажуулах кодыг хэрхэн хүлээн авах сонголтыг хийнэ. Хоёр сонголтой  бөгөөд 1-рт мессеж хэлбэрээр хүлээн авах  2-рт дуудлагаар хүлээн авах. МТГ-аас 1-р сонголт буюу мессежээр текст хэлбэрээр хүлээн авах сонголтыг санал болгож байна.

 

3. Дээрх тохиргоог хийсний дараа тодорхой хугацааны давдамжтай эсвэл шинэ төхөөрөмж, өөр хөтчөөс нэвтрэх үед таны сонголтын дагуу баталгаажуулах кодыг бүртгүүлсэн дугаар зурвасаар эсвэл утасаар ярих хэлбэрээр ирүүлнэ. Уг кодын код хэсэгт оруулан нэвтрэнэ.

4. Тухай нь үйлчилгээний талаар тодруулах зүйл байвал МТГ-ийн 1154 дотуур утасаар холбогдох, mta@num.edu.mn цахим шууданд зурвас илгээх боломжтой. 

5. Англи хэл дээр заавартай танилцах бол энд дарна уу.