Тоглоом, садар самуун сурталчилсан вэб сайтын хандалтыг хязгаарлаж байна
by baasansuren


МУИС-ийн сүлжээний ачааллыг зөв зохистой ашиглахын тулд олон улсад бүртгэлтэй байдаг интернэт тоглоом болон садар самуунтай холбоотой сайтуудын хандалтыг ажлын цагаар (09:00-13:00 14:00-17:00) хориглож байна. Хориотой сайтад ихэвчлэн вирус, вормоос гадна хууль бус мэдээлэл агуулсан байдаг байна.
Хэрэв таны хандахыг хүссэн сайт энэ бүлэгт хамаарахгүй байгаа боловч хориглогдсон бол 77307730 (1154) дугаарын утсанд холбогдоно уу.
Мэдээллийн Технологийн Алба