Бидний тухай

by admin

Монгол Улсын Их Сургууль нь мэдээллийн технологийн шинэ ололт, амжилтыг нэвтрүүлэх гол зорилтын хүрээнд анх 2000 онд Компьютер, Мэдээллийн Технологийн Төв байгуулсан нь өдгөө Мэдээллийн технологийн газар болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээллийн технологийн газрын бүтэц

Мэдээллийн технологийн газар нь сургалт, удирдлагын мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх үүрэгтэй. Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн баг; гадаад, дотоод сүлжээ, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг хангаж ажиллах, мэдээллийн аюулгүй байдал, серверийн хэвийн ажиллагааг хангах, шинэ технологийг нэвтрүүлэх үүрэгтэй. Сүлжээ, холбооны баг; багш, ажилчдад мэдээллийн систем, сүлжээ, холбоо ашиглах заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үүрэгтэй Хэрэглэгчид туслах баг гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй.

Мэдээллийн технологийн газрын үндсэн чиг үүрэг нь дараах чиглэлээр тодорхойлогдоно.

Үүнд:

  • МУИС-ийн үйл ажиллагаанд сургалт, судалгаа, удирдлага зохион байгуулалт, байгууллагын нөөц төлөвлөлтийн нэгдсэн хүртээмжтэй мэдээллийн систем, програм хангамжийг нэвтрүүлэх; мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах;
  • МУИС-д шаардлагатай мэдээллийн систем, програм хангамж нэвтрүүлэхэд шийдлийг боловсруулах мэдээллийн систем, програм хангамжийн хөгжүүлэх болон сонголт хийх; түүнтэй холбоотой төслүүдийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
  • МУИС-ийн интернетийн холболт, сүлжээний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах; сүлжээний зохион байгуулалт, сүлжээний урсгал зохицуулалт, сүлжээний гадаад болон дотоод холболт хийж техникийн бичиг баримт, зураглалыг гаргах;
  • Серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх; серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх;
  • Хяналтын камер, дотуур утасны хуваарилалт, тэдгээрийн холболтыг хийж хэвийн ажиллагааг хангах;
  • МУИС-ийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн нэвтрүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, технологийн шийдэл боловсруулж, нэвтрүүлэх;
  • Мэдээллийн технологийн ололт, амжилтад тулгуурлан интернетийн холболт, компьютерын сүлжээний бүтэц, дотуур утас, серверийн техник, мэдээллийн систем, програм хангамж болон технологийг шинэчлэх;