“PAYBILL” ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАН ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР
by Оюунболор
PayBill үйлчилгээгээр төлбөр төлөх гэдэг нь МУИС-ийн дансанд мөнгө шилжүүлэхийг хэлнэ. Суралцагчийн сургалтын төлбөр төлөх бүрэлдэхүүн сургуулийн данс Данс цэнэглэх хэсэгт байрлана. /мөн SISi–нүүр хуудсанд байрлах гарын авлага хэсгээс харах боломжтой/ Уг хэсгээс банк, дансны дугаар, дансны нэрийг харах боломжтой бөгөөд суралцагчийн суралцаж буй бүрэлдэхүүн сургуулиас хамааран ялгаатай данс байх учир өөрийн эрхээр орж дансны мэдээллийг авна уу?
- Заавал карт ашиглах шаардлагагүй
- Банкаар үйлчлүүлэн төлбөрөө төлж болно
- Төлбөр төлөх интернет банк, смарт банк, mobile банк зэрэг хэлбэрүүдийг ашиглаж болно
- Төлсөн төлбөр SISi дэх дансны үлдэгдэлд нэмэгдэн орно
Данс цэнэглэх Paybill үйлчилгээнд тавигдах шаардлага:
- Суралцагч бүрэлдэхүүн сургуулийнхаа Хаан болон Голомт банкны дансны дугаарыг мэддэг байх
- Суралцагч SISi системд нэвтрэх хэрэглэгчийн нэр буюу SISi ID-гаа мэддэг байх
- Аль ч хэлбэрээр гүйлгээ хийхэд гүйлгээний утга хэсэгт SISi ID-г хамгийн эхэнд зөвхөн латин үсгээр зай авахгүйгээр бичнэ
Жишээ нь:
Гүйлгээний утга: 14B1SAS1234
Гүйлгээний утга: 14B1SAS1234 Овог Нэр
SISi ID-ний араас зай аваад дурын текст бичиж болно. Харин ID-гаа бичихдээ зай авахгүй.
Анхааруулга:
- Данс цэнэглэх Paybill үйлчилгээг ашиглан дансаа цэнэглэсэнээр дансны үлдэгдэлд төлсөн дүн нэмэгдэж орно. Үүнийг төлбөрийн мэдээлэл хэсгээс харах боломжтой.
- Баталгаажуулалтын үед Дансны үлдэгдлээр баталгаажуулах үйлдлийг хийснээр хичээл баталгаажхийг анхаарна уу?
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУДЫН ДАНСНЫ ДУГААР