Дотуур утасны ярианы дэлгэрэнгүй мэдээлэл харах заавар

by nemuulen_g

Мэдээллийн технологийн алба нь МУИС-н дотоод сүлжээг ашиглан “Voice over IP” технологид суурилсан холбооны системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.  Одоогийн байдлаар нийт 400 орчим утас сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд дээр  тавигдсан бөгөөд эдгээр нь хоорондоо үнэгүй, цагийн хязгаарлалтгүй ярих боломжтой. 

Харин гадагшаа дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авахад Юнивишн ХХК-ийн  77307730 болон Мобинэт ХХК-ийн 75754400 дугаарын давхар гарцыг ашиглаж байна. Давхар  гарц ашигласнаар аль нэгэнд нь гэмтэл гарахад нөгөө гарцаар дуудлага хийх найдвартай ажиллагааг бий болгохоос гадна санхүүгийн хувьд хэмнэлттэй болсон.  

Гадагшаа дуудлага хийхдээ залгах утасныхаа дугаарыг оруулан шууд дуудаж ярих ба  гаднаас МУИС-ийн дотуур утасруу дээрх 2 гарцын алинаар нь ч дуудлага хийх боломжтой.  Өөрөөр хэлбэл 77307730 эсвэл 75754400 дугаарлуу залгаад автомат хариулагчийн зааврын  дагуу холбогдох дотуур утасны дугаараа оруулж ярина.  

МУИС-ийн дотуур утаснаас гадны утасруу залгахад төлбөртэй учир утас бүрт тодорхой  хэмжээний хязгаар тогтоосон ба уг хязгаарыг хэрэглэгч тус бүрийн шаардлагаас хамааран  бүрэлдэхүүн сургуулиудын захиргаанаас тогтоодог. Сар бүрийн эхний өдөр тухайн сарын  ярианы эрхийг шинэчлэн оруулах ба зөвхөн ярьсан хэмжээгээр төлбөр төлөгдөх тул үлдэгдэл эрх дараагийн сард шилжин орохгүйг анхаарна уу.  

Дотуур утасныхаа ярианы дэлгэрэнгүй мэдээлэл болон үлдэгдэл эрхийг харах заавартай  танилцана уу.  

1. Сиси системд өөрийн эрхээр нэвтрэнэ. 

2. Зүүн гар талд байрлах цэснээс Дотуур утас – Ярианы дэлгэрэнгүй гэсэн хэсэгрүү орно. 

3. Энэ хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй байгаа дугаарын жагсаалт байх бөгөөд дэлгэрэнгүй  мэдээлэл харах дугаараа сонгоно. Хэрэв шинээр дугаар бүртгүүлэх, бүртгэлтэй дугаарыг  устгах хүсэлтэй бол салбар сургуулийнхаа Захирлын туслах ажилтан-д хандана уу.  

4. Таны сонгосон дугаарын сар бүр цэнэглэх дүн, одоогийн үлдэгдэл, ярианы дэлгэрэнгүй  мэдээлэл энд гарах болно. 

5. Та Шүүх хэсэгт дугаар болон огноогоор шүүлт хийн харах боломжтой.