NUM мейл хаягтаа давхар баталгаажуулалт хийх Microsoft Authenticator App идэвхжүүлэх заавар.

by admin

NUM цахим шуудангийн хаягтаа давхар баталгаажуулалт хийх  Microsoft Authenticator App идэвхжүүлэх заавар 

Аюулгүй байдлын давхар баталгаажуулалт /Security multifactor authentication/ нь  нэвтрэх үйл явцад хамгаалалтын давхарга нэмж өгдөг. Уг баталгаажуулалтыг хийх хялбар  бөгөөд аюулгүй аргуудын нэг нь эрхээрээ хандах үед утасны дугаар дээрээ хүлээн авсан  кодыг оруулж байж нэвтэрч байхаар тохируулах юм. Үүнийг зургаар үзүүлж тайлбарлавал: 

1. https://mysignins.microsoft.com гэсэн хуудасруу нэвтэрч орно. 

2. Хажуу талын цэснээс Security info хэсэгрүү орж Add method сонголтыг дарна.

3. Add method товчлуур дээр дархаар дараах хуудас гарч ирнэ. Эндээс Authenticator  app гэсэн хэсгийн сонгоод Add товчлуур дарна. 

4. Start by getting the app гэсэн гарчигтай дараа хуудас харагдах ба эндээс та өөрийн  утсан дээрээ Microsoft Authenticator app татаж суулгах юм. Суулгаад Nextтовчлуурыг  дарна.

5. Өөрийн утсан дээрээ Microsoft Authenticator-ийг суулгасныхаа дараа Next  товчлуурыг дарна. 

6. Microsoft Authenticator App-г утсан дээр ажиллуулахдаа Add account гэсэн сонгох  товчлуур дээр дарж Personal Account-г сонгож ажиллуулна. 

7. Scan the QR Code гэсэн хэсэг гарч ирэх ба та өөрийн утсан дээрх суулгасан Microsoft  Authenticator App дээрээс QR Code– уншуулах хэсгийг нь сонгож. Дэлгэцэн дээр гарч  ирсэн QR кодыг уншуулна. 

8. QR Code уншуулсны дараа уддаг тул хэсэг хүлээнэ үү. 

9. QR Code амжилттай уншсан тохиолдолд дараах цонх харагдана. 

10. Таны App амжилттай баталгаажсанаар дараах цонх гарч ирснээр таны утас Microsoft  Authenticator App-тай холбогдож дараагийн удаа нэвтрэхдээ таны Арр-д 6 оронтой  тоо ирж баталгаажуулах юм. 

Нэвтрэх үедээ аргаа сольж өөрийн утасруу мессеж явуулах эсвэл Microsoft  Authenticator-г сонгож болно. 

Security info хэсгээс Default sign-in method-с Change гэдгийн сонгож өөрийн утасны  дугаарлуу мессеж явуулах, утасны дугаарлуу залгах, Microsoft authenticator ашиглах  болон бусад таны тохируулсан аюулгүй байдлын давхар хамгаалалтуудаас сонгож  болно.