Цахим шуудан (суралцагч)
by nemuulen_g
Цахим шуудан (суралцагч)
МУИС нь Microsoft-ийн Office365 үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн бөгөөд үүнээс суралцагчид …@stud.num.edu.mn хаягийг ашиглан цахим шуудангийн үйлчилгээг авах боломжтой.
Цахим шуудангийн үйлчилгээг дараах алхмуудын дагуу идэвхжүүлнэ. Үүнд:
- Нэгдсэн хандалтын орчинд нэвтрэн SISi сургалт удирдлагын мэдээллийн системийг сонгож орно.
- Үргэлжлүүлэх товчийг дарна уу.
- Зүүн талын Цахим шуудан цэс дээр дарж гарч ирэх хуудасны Нууц үг солих товч дээр дарж шинээр нууц үг үүсгэнэ.
“MFA” товч дээр дарж өөрийн утасны дугаараа бүртгүүлж болно. - Microsoft Authenticator буюу хамгаалалтын аппликэйшн суулгаж өөрийн …@stud.num.edu.mn хаягийг заавал бүртгүүлэх шаардлагатай. Энэхүү зааврыг энэ линк дээр дарж харна уу. https://mta.num.edu.mn/?p=2895
- https://outlook.office.com/ сайт руу нэвтэрч цахим шуудан болон бусад үйлчилгээнүүд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.