Суралцагчид NUM цахим шуудангийн нэвтрэх үед баталгаажуулах кодыг гар утасны дугаараар авч нэвтэрсэний дараа Microsoft Authenticator аппликэйшн тохируулах заавар

by nemuulen_g

NUM цахим шуудангийн хаягтаа давхар баталгаажуулалт хийх  Microsoft Authenticator App идэвхжүүлэх заавар 

Аюулгүй байдлын давхар баталгаажуулалт /Security multifactor authentication/ нь  нэвтрэх үйл явцад хамгаалалтын давхарга нэмж өгдөг. Уг баталгаажуулалтыг хийх хялбар  бөгөөд аюулгүй аргуудын нэг нь эрхээрээ хандах үед утасны дугаар дээрээ хүлээн авсан  кодыг оруулж байж нэвтэрч байхаар тохируулах юм. Үүнийг зургаар үзүүлж тайлбарлавал:

1. “https://mysignins.microsoft.com” гэсэн хуудасруу нэвтэрч орно.

2. Хажуу талын цэснээс “Security info” хэсэгрүү орж “Add method” сонголтыг дарна.

3. “Add method” товчлуур дээр дархаар дараах хуудас гарч ирнэ. Эндээс “Authenticator  app” гэсэн хэсгийн сонгоод “Add” товчийг дарна.

4. “Start by getting the app” гэсэн гарчигтай дараа хуудас харагдах ба эндээс та өөрийн  утас нь дээрээ “Microsoft Authenticator app” татаж суулгах юм. Суулгаад “Next” товчлуурыг  дарна.

5. Өөрийн утсан дээрээ “Microsoft Authenticator”-ийг суулгасныхаа дараа “Next”  товчлуурыг дарна.

6. “Microsoft Authenticator App”-г утсан дээр ажиллуулахдаа “Add account” гэсэн сонгох  товчлуур дээр дарж “Work or school account“-г сонгож өөрийн цахим шууданг бүртгүүлэн ажиллуулна.

7.  “Scan the QR Code” гэсэн хэсэг гарч ирэх ба та өөрийн утсан дээрх суулгасан “Microsoft  Authenticator App” дээрээс “QR Code”– уншуулах хэсгийг нь сонгож. Дэлгэцэн дээр гарч  ирсэн QR кодыг уншуулна.

 

8. “QR Code” уншуулсны дараа уддаг тул хэсэг хүлээнэ үү.

9. “QR Code” амжилттай уншсан тохиолдолд дараах цонх харагдана.

10. Таны “App” амжилттай баталгаажсанаар дараах цонх гарч ирснээр таны утас “Microsoft  Authenticator App”-тай холбогдож дараагийн удаа нэвтрэхдээ таны “Арр”-д 6 оронтой  тоо ирж баталгаажуулах юм.

Нэвтрэх аргаа сольж өөрийн утасны дугаарт мессежээр 6 оронтой код авах эсвэл “Microsoft Authenticator app”-г сонгож авч болно.

“Security info” хэсгээс “Default sign-in method”-с “Change” гэдгийн сонгож өөрийн утасны  дугаарлуу мессеж явуулах, утасны дугаарлуу залгах, “Microsoft authenticator app” -г ашиглах болон бусад таны тохируулсан аюулгүй байдлын давхар хамгаалалтуудаас сонгож болно.