Дотуур утас ашиглах заавар (PDF)
by nemuulen_g
Танилцуулга
Мэдээллийн технологийн алба нь МУИС-д компьютерийн дотоод сүлжээг ашиглан “Voice over IP” технологид суурилсан холбооны системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 400 орчим утас сургуулийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд дээр тавигдсан бөгөөд эдгээр нь хоорондоо үнэгүй, цагийн хязгаарлалтгүй ярих боломжтой.
Харин гадагшаа дуудлага хийх, гаднаас дуудлага хүлээн авахад Юнивишн ХХК-ийн 77307730 болон Мобинэт ХХК-ийн 75754400 дугаарын давхар гарцыг ашиглаж байна. Давхар гарц ашигласнаар аль нэгэнд нь гэмтэл гарахад нөгөө гарцаар дуудлага хийх найдвартай ажиллагааг бий болгохоос гадна санхүүгийн хувьд хэмнэлттэй болсон.
Гадагшаа дуудлага хийхдээ залгах утасныхаа дугаарыг оруулан шууд дуудаж ярих ба гаднаас МУИС-ийн дотуур утасруу дээрх 2 гарцын алинаар нь ч дуудлага хийх боломжтой. Өөрөөр хэлбэл 77307730 эсвэл 75754400 дугаарлуу залгаад автомат хариулагчийн зааврын дагуу холбогдох дотуур утасны дугаараа оруулж ярина.
МУИС-ийн дотуур утаснаас гадны утасруу залгахад төлбөртэй учир утас бүрт тодорхой хэмжээний хязгаар тогтоосон ба уг хязгаарыг бүрэлдэхүүн сургуулиудын захиргаанаас тогтоодог. Доорх хүснэгтээр үнийн тарифийг үзүүллээ.
IP утас ашиглах заавар
МУИС-д одоогоор atcom-530 болон gxp-1400 серийн 2 төрлийн IP утас ашиглаж байна
GXP-1400 IP утсыг ашиглах заавар
Сүлжээнд холбох заавар
1. PC – утсаараа дамжуулан интернэт хэрэглэх бол компьютерт залгасан кабелийн нэг үзүүрийг энд залгана.
2. LAN – гаднаас буюу свичнээс ирсэн кабелийн нэг үзүүрийг залгана.
3. DC – тэжээлийн залгуур (adapter) залгана. /5V/
4. Headset – харилцуур залгана
5. Headset – харилцуур залгана
Дэлгэцийн төлөв
1. Он, сар, өдөр
2. Цаг
3. Сүлжээний төлөв
a. Grandstream – сүлжээ хэвийн ажиллаж байна
b. Network Down – сүлжээнд холбогдоогүй байна, энэ тохиолдолд гаднаас ирсэн сүлжээний кабелийн үзүүр утасны LAN портонд холбогдсон, нөгөө үзүүр нь свичид холбоотой байгаа эсэхийг шалгана
c. Please Use 5V Power – буруу тэжээлийн залгуур залгасан байна, энэ тохиолдолд 5V-ийн тэжээл залгана уу
d. New Missed Calls – хариулаагүй дуудлагын тоо
e. Keypad is locked – од товчоор утасны товчлуурыг түгжсэн байна, энэ тохиолдолд од товч дээр удаан дарж түгжээг тайлна.
4. Утасны төлөв
a. – Серверт холбогдож, хаяг авсан.
b. – Серверт холбогдоогүй байна.
c. – Харилцуурыг авсан байна.
d. – Чанга яригч ажиллаж байна.
e. – Чихэвч залгасан байна.
f. – Дуудлага хийж байх үед түр хүлээлгэх горимд байна.
g. – Бүх дуудлагыг өөр дугаарлуу шилжүүлнэ.
h. – DND буюу “Бүү саад бол” горимд байна.
5. Дэлгэц дээрх товчлуурууд
a. NextScr – IP хаяг, утасны дугаар, цаг агаарын мэдээлэл хооронд шилжинэ. b. Redial – сүүлийн залгасан дугаарлуу дахин залгана.
c. Missed – хариулаагүй дуудлагуудыг харна.
d. FwdAll – ирсэн дуудлагуудыг шилжүүлэх утасны дугаарыг оруулна.
e. EndCall – дуудлагыг таслана.
Утсан дээр байрлах товчлуурууд
Дуудлага хийх
GXP1400 утас нь харилцуур, чихэвч, чанга яригчаар ярьж болох ба дуудлагын үеэр тохирох товчлуурыг дарснаар тэдгээрийн хооронд шилжих боломжтой.
Дуудлага хийхдээ харилцах утасны дугаараа оруулаад товчийг дарна.
Уг утсан дээр 2 дугаар зэрэг бүртгэж болох ба аль шугамаар ярихыг сонгохдоо тохирох дугаартай товчийг дарна.
Дуудлага хүлээн авах
Дуудлага ирэхэд утас дугарахаас гадна дуудлага ирж буй шугамын гэрэл улаан өнгөөр анивчина. Харилцуурыг авах эсвэл SPEAKER, HEADSET товчнуудыг дарснаар дуудлагыг авна. Утсаар ярьж байхад давхар дуудлага орж ирэх үед дуудлага ирж буй шугамын LINE товчийг дарснаар дуудлагыг авах ба өмнөх дуудлага HOLD буюу түр хүлээх горимд шилжинэ.
Дуудлагын түүх харах
Голын товчин дээр дарж MENU-руу орох ба хамгийн эхэнд байгаа Call History-г сонгоно. Хариулсан-recieved, хариулаагүй-missed, гадагшаа хийсэн-dialed, шилжүүлсэн-forwarded гэх мэт бүх дуулагын түүхийг харж болно.
Дугаар хадгалах, хадгалсан дугаар харах
Голын товчин дээр дарж MENU-руу орно. Доош гүйлгэж Phonebook-ийг сонгоно. Энд хадгалсан дугаарууд байх ба New Entry-г сонгож шинэ дугаар хадгална.
DND буюу “Бүү саад бол” горим
Дуудлага хүлээж авах боломжгүй үедээ DND горимыг сонговол ирсэн дуудлага шууд дуут шууданд холбогдно.
MENU-руу орж доош гүйлгээд Preference-ийг сонгоно. Эндээс Do Not Disturb-ийг сонгож enable болгоно.
Ингэснээр дэлгэц дээр тэмдэглэгээ харагдна. Мөн утасны товчлуур дээрээс товчийг дарж DND горимд орж мөн болиулж болно.
Дуудлага шилжүүлэх
Дуудлага ирж байх үед (мөн ярьж байх үед) TRANSFER товчийг дарж тухайн дуудлагыг шилжүүлэх утасны дугаараа оруулаад # товчийг дарснаар дуудлагыг шилжүүлэх боломжтой.
ATCOM-530 IP утсыг ашиглах заавар
Сүлжээнд холбох заавар
1. DC – тэжээлийн залгуур (adapter) залгана. /12V 500mA/
2. WAN – гаднаас буюу свичнээс ирсэн сүлжээний кабелийн нэг үзүүрийг залгана.
3. LAN – утсаараа дамжуулан интернэт хэрэглэх бол компьютерт залгасан кабелийн нэг үзүүрийг энд залгана.
Дэлгэцийн төлөв
1. Хэвийн
a. Таны нэр эсвэл утасны дугаар
b. Огноо, цаг
2. Logon SIP Fail, Retrying… – серверт холбогдож чадахгүй байна, энэ тохиолдолд гаднаас ирсэн сүлжээний кабелийн үзүүр утасны WAN портонд холбогдсон, нөгөө үзүүр нь свичид холбоотой байгаа эсэхийг шалгана. Холбоотой байвал Sysinfo товчийг дарж -DHCP- хэсэгт байгаа хаягийг МТА-нд мэдэгдэж шалгуулна.
3. DHCP N/A, Retrying… – сүлжээнд холбогдоогүй байна, энэ тохиолдолд гаднаас ирсэн сүлжээний кабелийн үзүүр утасны WAN портонд холбогдсон, нөгөө үзүүр нь свичид холбоотой байгаа эсэхийг шалгана.
4. WAN IP conflict… – хаяг давхардсан байна, энэ тохиолдолд утасны тэжээлийн кабелийг салгаад буцаагаад залгана уу.
5. Missed Calls ХХ – энэ нь таны утсанд ирсэн хариулаагүй дуудлагын тоог заана. Утасны товчлуурууд
1. Menu/OK – тохиргоо хийх ба энэ хэсэгрүү хэрэглэгч орох хэрэггүй, мөн бусад цэстэй ажиллах үед OK командаар ашиглана.
2. Modify – өөрчлөх
3. Exit – гарах
4. Sysinfo – сүлжээний тухай мэдээлэл.
a. Number – утасны дугаар
b. DHCP – сүлжээнээс авсан IP хаяг
c. SIP Server – холбогдсон серверийн нэр, хаяг
d. Gateway – сүлжээний гарц
e. Netmask – сүлжээний маск
f. SIP – серверт холбогдсон бол “registered”
5. Up – дээш нь гүйлгэх
6. Down – доош нь гүйлгэх
7. Out call – гадагшаа хийсэн дуудлагын түүх
8. In call – гаднаас ирсэн дуудлагын түүх
a. Missed – хариулаагүй
b. Received – хариулсан
9. Pbook – дугаар хадгалах, хадгалсан дугаарууд харах.
a. Current – хадгалсан дугаарууд
b. Add – дугаар шинээр хадгалах
c. Search – дугаар хайх
10. FWD – Дуудлага шилжүүлэх
11. Hold – хүлээлгэх горимд шилжих
12. Record – бичлэг хийх
13. Send – дугаараа оруулаад send товчийг дарвал тодорхой хугацааны хүлээлтгүй шууд дуудаж эхэлнэ.
14. Vol+ – дуу нэмнэ
15. Vol- – дуу багасгана
16. Redial – сүүлийн залгасан дугаарлуу дахин залгана
17. Mute – чимээгүй горим
18. Del – устгах
19. Handfree – чанга яригч дээр тавих
20. 0-9, *, # – стандарт утасны товчлуурууд
Дуудлага хийх болон хүлээн авах
Дуудлага хийх болон хүлээн авахад харилцуур болон чанга яригчийг ашиглах боломжтой. Чанга яригчийг ашиглах бол Handsfree товчийг дарна.
Дуудлага хийхдээ утасны дугаарыг оруулаад Send товчийг дарна.
Хамгийн сүүлийн залгасан дугаарлуу дахин залгах бол Redial товчийг дарна.
Дуудлагын түүх харах
Гадагшаа залгасан дугаарыг харахдаа OutCall товчийг дарж Up болон Down товчоор гүйлгэнэ.
InCall товчийг дарснаар Missed болон Received гэсэн сонголт байх ба хариулаагүй дуудлагыг харахдаа Missed –ийг сонгож OK дарна.
Хүлээн авсан дуудлагыг харахдаа Received сонголтыг хийнэ.
Дугаар хадгалах, хадгалсан дугаар харах
Pbook товч дээр дарж дугаар харах бол Current сонголтыг хийнэ.
Хайх бол Search сонголтыг хийж хайх нэрээ оруулна.
Дугаар нэмж хадгалах бол Add сонголтыг хийгээд нэр болон дугаараа оруулж хадгална.
Дуудлага шилжүүлэх
Дуудлага ирж байх үед (мөн ярьж байх үед) FWD товчийг дарж тухайн дуудлагыг шилжүүлэх утасны дугаараа оруулаад Send товчийг дарснаар дуудлагыг шилжүүлэх боломжтой
Холбоо барих
Та дээрх зааврын дагуу дотуур утсаа ашиглахад ямар нэг тодорхойгүй асуудал гарвал Мэдээллийн Технологийн Албаны 75754400-1154 дотуур дугаараар холбоо барихаас гадна утсаа номын сангийн 514 тоотод авч ирнэ үү.